СЭРЭХҮЙ УХАМСАР ЭРЧИМИЙГ СЭРЭЭЖ: ШИЙДЛИЙГ ОЛОХУЙ (Mongolian)


Хамгийн хялбар бөгөөд хүчирхэг аргачлалуудын тусламжтайгаар өдөрт зөвхөн нэг дасгалыг хийснээр сарын дотор та өөрийн далд ухамсарыг сэрээж, дотоод гэрлэн мөн чанартаа хүрэх боломж нээгдэнэ.

Энэ ном бол маш энгийн бөгөөд өдөр бүр зөвхөн 1 дасгалыг дагаж хийхээр зориулагдсан гарын авлага юм. 

Дасгалуудыг бүгдийг өдөр бүр давтан хийсээр өөрийн болгосон тэр үед таны амьдралд асар их хувьсал өөрчлөлт гарсан байхыг өөрийн эрхгүй олж мэднэ. 

Учир нь таньд бүх хүч оршино. Амьдралын түмэн эргэлзээнээс гарч, стрессаас ангижиран, өөрийн хүссэнээрээ энэ хорвоод амьдрах чадамжийг та л эзэмшиж чадна. 

Таны хийх зүйл бол ердөө “ӨӨРИЙН ҮНЭН МӨН ЧАНАР”-аас ундаалах явдал юм. Доктор Сегу Кришна Рамеш багшийн тусламжтайгаар ёс заншил, ахуй, итгэл үнэмшилээр тогтсон программчилалаас уудалтай таньд тогтсон итгэл үнэмшил, хуурамч дүр төрхөөсөө чөлөөлөгдөн чухамдаа амьдралд хэн байхыг хүссэн жинхэнэ бодит дүр төрхтэйгээ учрах боломж таньд нээгдэнэ. 

СЭРЭХҮЙ УХАМСАР ЭРЧИМИЙГ хэрхэн сэрээх талаар Рамеш багш тантай өөрийн амьдралын бодит түүхийг хуваалцана. Хүн бүр өөрсдийн амьдралд нөлөөлөх гадаад сарниулагч хүчин зүйлээс бүрэн ангижирч, дотоод мөн чанараа танин нээж чадваас аливаа зүйлийг бүтээн бий болгож, баяжуулан, бүрэн дүүрэн болгох чадамжтай байдгаа ухаарна. 

Нэг талаасаа энэ ном таныг хөтлөх багш болох төдийгүй нөгөө талаас таны дотоодод орших багшийг сэрээх агуу хүчин болно.  Ийнхүү номын маш энгийн дасгалуудын ачаар та өөрийн СЭРЭХҮЙ УХАМСАР ЭРЧМЭЭ сэрээн хүчирхэгжүүлж, өөрийн оюун санаа, бодол, сэтгэл, бие махбодын сүнсний нэгдмэл мөн чанарыг улам бүр ухааран сэхээрэх болно. 

Эдгээр аргачлалыг амьдралдаа хэрэгүүлэх тутам та өөрийн мэдлэгтээ бүрэн итгэж, өөрийн амьдралын зорилго хийгээд чадамжаа бүрэн таньж ухаарна. 

Энэхүү номын зохиогч Доктор Сегу Кришна Рамеш бол анагаахын салбарт өөрийн амьдралын үйл хэргээ зориулсан гэмтэл согог, нөхөн сэргээлтийн мэс заслын эмч хүн юм.  Тэрээр одоо эхнэрийн хамт Дубай хотод амьдардаг. Хань нь ч мөн мэргэжлийн эмч хүн хэдий ч тухайн үедээ үе мөчний өвчтэй хэмээн оношлогдоход түүнийгээ анагаахын тулд хэрэглэх эм тариа нь хортой, гаж нөлөөг давхар үүсгэнэ гэдгийг тэрээр хоёулаа мэдэж байсан билээ. Түүнчлэн орчин үеийн анагаахын ололт хэдий өндөр ч тухайн өвчлөлийн зовуурийг л намдаахаас бус үнэндээ өвчлөлийн үндсэн суурийг нь бүрэн эмчилж чадахгүй гэдгийн бүрэн ухаарсан юм. 

Тиймээс юуны түрүүнд хань ижлээ хэрхэн бүрэн анагааж эдгээх эрэл хайгуул нь түүнийг сүүлийн 20 гаруй жил эмийн бус эмчилгээний бүх л арга замыг судлах, туршиж үзэхэд хүргэж байлаа. Ийнхүү олон жилийн туршилт судалгаа шинжилгээ нь эцэстээ өнөөдрийн СЭРЭХҮЙ УХАМСАР ЭРЧИМ буюу АСЕ МЭФ ухааныг нээхэд хөтөлсөн юм.


Learn the simplicity on how to self instruct and bring about a balance in all aspects of your life with the Awakening the ACE Series of books.